ҮЙЛ ЯВДАЛ : “Русский дом”-д “Гэм зэм” жүжгийг дахин тоглох талаар мэдээлнэ

Гуравдугаар сарын 3-нд болох үйл явдлын тойм

08:40 цагт: Төрийн ордонд “Бид байгаль хамгаалагчид” үндэсний чуулган болно.

10:00 цагт: Австралийн Засгийн газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ХӨСҮТ-д вирусийн бүрэн геномын дараалал тодорхойлох тоног төхөөрөмж гардуулах үйл ажиллагаа болно. Утас: 99741854, 86885060

10:00 цагт: “Рояал” зочид буудалд нийслэлийн Баянгол дүүргийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл,“Каритас Монгол” ТББ хамтран Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын ээлтэй орчин бүрдүүлэх оролцогч талуудын зөвлөгөөн зохион байгуулна. Утас: 91399149, 88725000

18:00 цагт: “Русский дом”-д “Гэм зэм” жүжгийг дахин тоглох талаар мэдээлнэ. Хуучнаар Оросын шинжлэх ухаан, соёлын төв дэргэдээ Монголын уран бүтээлчидтэй хамтран “Орфей” театр байгуулж өнгөрсөн оны 11 дүгээр сард Ф.М.Достоевскийн “Гэмт зэм” романаас сэдэвлэсэн “Гэм зэм” постдрамын жүжгээр нээлтээ хийсэн . Тэгвэл найруулагчаар нь СТА М.Батболд, жүжгийн зохиолчоор яруу найрагч, судлаач Я.Баяраа нар ажилласан тус жүжгийг энэ сарын 27-ныг дуустал өдөр бүр 19:00 цагт тоглохоор болжээ. жүжгийн зохиолчоор яруу найрагч, судлаач Я.Баяраа нар ажилласан тус жүжгийг энэ сарын 27-ныг дуустал өдөр бүр 19:00 цагт тоглохоор болжээ.

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments